Monday, September 7, 2009

Тамхинаас гарахаар шийдэв

Заз ер нь тамхи гэдэг чөтгөр чинь их хортой эд гэж байгаа юмаа. за тэгээд тамхинаас гарах болсон олон шалтгаан байнаа. Эрүүл мэндэд хортойн байнаа. Мөнгөнд халгайтай эд гэж байнаа. Гоо сайханд муугаар нөлөөлдөг хог гэж байна шүү. За тэгээд хүний эрүүл мэндэд тустай хүнсний ногоо болон жимс жимсгэнтэй харшилаад тамхины хорыг улам идэвхжүүлдэг болохыг нь Германы хэсэг эрдэмтэд тодруулаад мэдээд надад хэлсэн юмаа.
Заз эдгээр шалтгаан дээр нэмээд аав, ээж хоёр тамхинаас гар гэж загнасан шалтгаан байгаа юм. за ингээд би гэдэг хүн чинь тамхинаас гарахаар зориг шулуудав. За ингээд блог уншигч нөхдүүддээ ахиж тамхи татахгүй хэмээн амлаж байнаа. Тамхи муухай, тамхийг жигшие гэж.

Friday, September 4, 2009

Зуны тайлан

За хөөрхий нэг мэдэхнээ 9 сар гарцийн байнаа. 9н сарын нэгнийг ч мартччихаж. Угнь бол өмнө нь оюутан, сурагч байхдаа 9н сарын нэгнийг догдлоод л хүлээдэг байлаашдээ. тэгсэн энэ жилээс өөр болж байгаа нь мэдэгдэж байх шиг байнаа. За тэгээд би гэдэг хүн морьныхоо хоббинд хөтлөгдөөд энэ зунжингаа морь уяах гэж орлдовоо. тэгээд олигтой давхисан ч юм байхгүй морь бие хоёроо зовоосоор байгаад зуныг өнгөрөөлөө дөө. Хөдөөнөөс ирээл гэртээ ганц хоёр хоног сайхан амарчаал гарж найзуудтайгаа уулзалдая гэхээр аав ээж гаргахгүй ээ. тэгээд л ганц хоёр шалтаг тоочиж байгаад л гарлаа даа. би гэдэг хүн чинь апдайтаа нэхсэн антивирус шиг л амьтан спиртийн төрлийн зүйлээр дутагджээ.  тэгээд л пиво уугаал, элдвийг ярилцаал, биллиард тоглоол , караоке дуулаал сайхан байсаан. Тэгээд л пиво-ыг чин хусаж өгдийн байгааз дээ. Найзууд ч ам руу цутгаад л би ч өөрөө уугаал, тэгээл донхойх дөхжийнө шүү. за одоо болие гээл харилаа. тэгээд л маргааш нь вирустсэн компутер шиг амьтан болдын байгаа биз дээ. тэр үед яг л систеем рээсторе хийчмээр санагдаж байлаа. даанч харамсалтай нь тийм юм байдаггүй юм байна лд аа. тэгээд хэд хоногоос найзууд ер нь сургуульдаа явах дөхжийнөө тэгээл би гэдэг хүн энэ жил нутгаа сахиад ганцаараа үлддэгийн байгаа биз дээ заз баахан дэмий юм биччихлээ.

Sunday, May 24, 2009

Бага насаа дурсав

Би гэдэг хүн хорин нас хүрлээ. Би хотод хамаатнуудтайгаа нийлээд байр хөлсөлдөг юм л даа. Хоёр эгч, дүүтэйгээ бас хоёр эгчийн хоёр найз залуу байгаа. Хоёр эгч дүү бид дөрөв нас ойролцоо болохоороо хар багаасаа л хамт тоглож өссөн билээ. За тэгээд нэг өдөр бид зургуулаа тогловоо. Бүр нүдээ боож тогловоо!!! ганц өрөө байранд болохоор түжигнэлдэж гараваа баригдахгүйн тулд хэрэндээ дор дороо хичээнэ. Манай нэг эгч бүр зургаан сартай жирэмсэн гэж байгаа. за тэгээд л би гэдэг хүн хоёр дахь удаагаа нүдээ боогоод л яг нэг хүнийг барьдагийн даваан дээр доод талын айлын өвгөн хаалга нүдээд...... тэгээд нүдээ боох өндөрлөлөө. За тэгээд дараа нь хамраа дарж тогловоо... хожигдвол шийтгэлтэй. Эрэгтэй нь хожигдвол нүүрийг нь эмэгтэй хүн шиг будна харин эмэгтэй нь хожигдвол нүүрийг нь эрэгтэй хүн шиг будна. Тэгээд л тоглоом дуусахад бүгд л хүйсээ солисон юм шиг болсон байлаа. ккккк тэр л үе хамгийн хөгжилтэй дурсамжтай мөчийн минь нэг юм даа

Thursday, April 16, 2009

Дэлхий бөөрөнхий биш

Дэлхий бөөрөнхий биш гэдэгт та итгэж байна уу? Харин энд дэлхийг биет утгаараа хавтгай болчихсон биш тавган дээр тавьчихсан юм шиг бүгдэд хүртээлтэй болчихсон тухай өгүүлж байна. Ингэхлээр алган дээр тавьсан мэт дэлхийн тухай өгүүлж байна. Өнөөдөр оцон шувуунаас өөр зүйлгүй Антрактид тивд зөөврийн цахилгааны эх үүсвэр тавиад компютерээр интернэтэд орон нөгөөх тэгшхэн тавагнаас дуртайгаа авах боломжтой. Харин ингэхийн тулд оцон шувуу биш хүн, хүн хүндээ технологийн дэвшил ашиглаж чадахуйц боловсролтой хүн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хавтгай дэлхийн тавцан дээр өргөгдсөн ”жимс” амьд организм болгонд хамааралтай зүйл биш. Боловсролгүй, технологи эзэмшээгүй нэгэнд дэлхий бөөрөнхий хэвээрээ байгаа. Харин эрхэм уншигч та юу гэж бодож байна?

Төрийн далбаагаа хар даа



Манай Монголчууд гэж төрийнхөө наадмаараа намируулж явах төрийн далбаагаа өөрсдөө ч хийж чадахгүй . Хятад улсад захиалгаар олон мянган далбаа хийлгэсэн боловч дээд талд нь буй таван хошууг харж байна уу? бид өөрсдөө ч мэдэхгүй энэ хятадийн билэг тэмдэг болсон таван хошуутай далбааг наадмаараа намируулж явсан байна ш дээ. ингэж бодохоор л уур хүрэх юм. Арай олимпоор ийм туг намируулж яваагүй биз дээ Монголчууд минь.

Sunday, April 12, 2009

Блогтой боллоо

За ингээд блогтой болдог юм байна. Уг нь өмнө нь блогтой байсан л даа тэгэхдээ хариуцлага жоохон муутай хандаж байсан болохоор тэр чигээр нь хаячихсан. Харин энэ удаа блогоо хариуцлагатай авч явахаар шийдэн шинэ блог нээлээ. За тэгээд үүн дээрээ өөрийнхөө санаа бодлыг болон шинэ, сонирхолтой мэдээллийг нийтлэн та бүхэндээ хүргэх болноо. Эрхэм уншигч та бүхэн өөрийн санаа бодлыг надтай хуваалцана гэдэгт итгэж байна. Заза ингээд энэ удаадаа дуусгая даа!
blog counter
Зочны тоолуур